Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Гуравдугаар сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-11-28, 11:53 PM

Main » 2009 » Гуравдугаар сар » 18 » МУИС-ын талаархи мэдээлэл Шинэчлэгдсэн
МУИС-ын талаархи мэдээлэл Шинэчлэгдсэн
1:20 PM
Сургуулийн хуваарийг татаж авч үзэх бол энд дарж татаж аваарай.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ *

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1. Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлана.

Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.

* Дээд боловсролын байгууллагууд энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн оюутан элсүүлэх өөрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ.

* Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага, комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, байгууллагынхаа дүрэм, энэхүү үлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.

* Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэгтэй.

* Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн төвшин, авъяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

* Байгууллагын нөөц, хүчин чадал болон сургалтын ажил эрхлэх тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. [Энэ заалтад “өдрийн ангид” гэж байсныг 2006/483-аар хассан.]

6.1. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад нийслэл болон аймгуудаас өдрийн ангид [“өдрийн ангид” гэснийг 2006/483-аар нэмсэн] оюутан элсүүлэх хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бүрэн дүүрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах үүрэгтэй.

* Дээд боловсролын байгууллага нь оюутан элсүүлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.

* Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхүү журмын 10.-д заасан ерөнхий шалгалтыг эхний шатанд өгнө. Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг ханган өөрт хандсан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.


ХОЁР. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

* Дээд боловсролын байгууллагад элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бүрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт (ЕШ) заавал өгнө.

ЕШ нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

10.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бүрээр энэхүү журмын 10-д заасан шалгалтаас алийг нь элсэлтэд тооцохоо урьдчилж тогтоон нийтэд мэдэгдэнэ. Ийнхүү тооцох шалгалтын тоо 2-оос ихгүй байна.
* ЕШ-ыг хичээлийн жилд 1 удаа удаа зохион байгуулна. Энэхүү журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд ЕШ авах хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]

ГУРАВ. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АВАХ БАЙГУУЛЛАГА

* ЕШ зохион байгуулах байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон гэрээ байгуулна. Энэхүү байгуулага нь улсын хэмжээнд шалгалт зохион байгуулж байсан туршлагатай, ерөнхий шалгалтыг бусдын нөлөөнд авталгүй, шинжлэх ухаааны үндэстэй, бодитойгоор зохион байгуулах чадвартай байна.
* ЕШ зохион байгуулах эрх бүхий этгээд дараах эрх, үүрэг хүлээнэ:
* ЕШ-ын агуулга, сэдэв зохиох арга зүйг боловсруулах;
* ЕШ -ын бүрэлдэхүүн хэсэг бүрт тавих шаардлага, онооны хэмжээ, дүгнэх журмыг олон улсын хандлагад нийцүүлэн тодорхойлох, мөрдөх;
* ЕШ-д орох хүсэлтийг хүлээн авах, ЕШ авахад баримтлах хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох;
* Шалгалтын дүнд анализ хийх, стандартчлагдсан тестийн сан бүрдүүлэх;
* ЕШ зохион байгуулах, авахад оролцох этгээдүүдийн эрх үүргийг нарийвчлан тодорхойлох;
* ЕШ -ын материал бэлтгэх, хувилах, хүргүүлэх, нууцлалыг хадгалах;
* ЕШ -тай холбоотой мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн электрон сан бүрдүүлэх;
* ЕШ -д авсан оноог холбогдох иргэн, сургалтын байгууллагад мэдэгдэх арга, хэлбэрийг тодорхойлох;
* ЕШ өгөх хүмүүсийг шаардлагатай мэдээллээр хүртээмжтэй, жигд хангах;
* Шалгуулагчдын дүнгийн мэдээллийн сан бүрдүүлэх;
* Шалгуулагчдаас авах хураамжийн хэмжээг тогтоох.
* Энэхүү журмын 13-д дурдсан байгууллагаас эрх олгосон этгээд орон нутагт ерөнхий шалгалт өгөх хүмүүсийг бүртгэнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр бүртгүүлж болно.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

* Дээд боловсрол эзэмшүүлэх мэргэжлээр бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой хүмүүсийг элсүүлнэ.

* Энэхүү журмын 11-д заасны дагуу зарласан ЕШ –д үзүүлсэн дүнг тооцох талаар тухайн дээд боловсролын байгууллагын тавьсан шаардлагыг хангана.

* Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн авъяас чадварыг онцгойлон үзэж тусгай нөхцөлөөр элсүүлэхээр нийтлэг байдлаар шийдвэрлэсэн бол уг нөхцөлийг мөрдөнө.

* Дээд боловсролын байгууллага сургалтын онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай залуучуудыг элсүүлэх зорилгоор дээд боловсролын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

ТАВ.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

* Дээд боловсролын байгууллага ЕШ-д орсон хүмүүсээс оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.

* Дээд боловсролын байгууллага нь шалгуулагчдыг шалгаруулан оюутнаар элсүүлэхэд баримтлах дэгийг бие даан тодорхойлно. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн ЕШ-ын оноог үндэслэн элсүүлж болно. Дээд боловсролын байгууллага ЕШ-ын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын тодорхойлолт, эссэ, авъяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж өгөх, уг шалгалтын дүнг харгалзах шаардлагыг энэхүү шалгуурт тусгаж болохгүй.

* Дээд боловсролын байгууллага биеийн тамир, урлаг зэрэг тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хүмүүсээс авъяас чадварын шалгалт авч болно. Ийм шалгалт авах хугацаа, шалгалт авах газар, шалгалт авах журмыг тухайн дээд боловсролын байгууллага тодорхойлно.

ЗУРГАА. ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ

* Дээд боловсролын байгуулагад элсэх хүсэлтэй бүх хүн өргөдөл (зохих загварын дагуу), холбогдох баримт бичгийг тухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ. Зохих боломж бүрдсэн нөхцөлд иргэн мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан интернэтээр өргөдөл, бусад материалыг ирүүлэн бүртгүүлж болно. Дээд боловсролын байгууллага аймгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулж болно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]

* Энэхүү журмын 6.1., 6.2.-д заасан байгууллагад аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

* Дээд боловсролын байгууллага нь шалгуулагч өөрийн суралцах бэлтгэл (сурлага), авъяас чадвар, туршлага, хувийн чанар, гэр бүл сургуулийнхаа тухай илэрхийлсэн эссе бичиж ирүүлэх нөхцөл тавьж болно.

* Дээд боловсролын байгууллага оюутан элсүүлэх журам, тухайн жилд оюутан элсүүлэх чиглэлүүд, хяналтын тоо, сургалтын төлбөрийн хэмжээ, элсэлтийн шалгалтын хөтөлбөр (агуулга) зэргийг жил бүрийн 2 дугаар сард багтаан нийтэд зарлана.

ДОЛОО. ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМД ТАВИХ ШААРДЛАГА

* Дээд боловсролын байгууллагууд оюутан элсүүлэх журамдаа доорх зүйлийг заавал тусгасан байвал зохино. Үүнд:

27.1. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;
27.2. Оршин байгаа газраасаа өөр аймаг, хотоос оюутан хэрхэн элсүүлэх;
27.3. Элсэх хүсэлтэй хүмүүсийн өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бүрдүүлэх материал, энэхүү журмын 27- заасны дагуу эссе бичүүлэх бол түүнд тавих шаардлага;
27.4. Шалгуулагч заавал өгөх ЕШ, ЕШ-аас гадна нэмэлт авъяас чадварын шалгалт авах бол хэзээ хаана ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх журам;
27.5. ЕШ-д авсан байх босго оноо, хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх бол болзол, бүрдүүлэх нэмэлт материал;
27.6. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, сургалтын хэлбэр, ямар шалгалт өгөх, элсэгчдийг шалгаруулах зарчим;
27.7. Ямар мэргэжлүүдийг нэг бүлэгт хамруулах, мэргэжил сонгуулах, тэнцсэн шалгуулагчдыг оюутнаар элсүүлэх журам;
27.8. Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх журам;
27.9. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг хэрхэн элсүүлэх журам, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшин сургах журам;
27.10. Гадаадын оюутан элсүүлэх журам;
27.11. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх журам;
27.12. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг;
27.13. Сургалтын төлбөр, түүнийг төлөх журам;
27.14. Тэнцсэн шалгуулагч хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бүртгүүлэх хугацаа, бүртгүүлэхэд тавих нийтлэг шаардлага.

***

*) БСШУ-ы сайдын 2005/422 тушаалаар баталж, 2006/483 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү журамд гол өөрчлөгдсөн үгсийн доогуур зурах, дөрвөлжин хаалтанд тайлбар хийх байдлаар зохих засвар хийсэн болно, С.Д.)

Category: Их дээд сургуулиудийн танилцуулга | Views: 3925 | Added by: tg_mylife | Rating: 5.0/1 |
Total comments: 1
0  
1 tsolmon   (2014-06-17 2:42 PM) [Мэдээ]
YU BNA

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz