Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр:
Нууц үг:

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Дөрөвдүгээр сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-04-27, 1:02 AM

Main » 2009 » Дөрөвдүгээр сар » 11 » Google-ээс хэрхэн хайлт хийж хүссэн мэдээллээ авах вэ?
Google-ээс хэрхэн хайлт хийж хүссэн мэдээллээ авах вэ?
10:29 PM
хүссэнээ олж авахын тулд та бид хайлтын систем гээч зүйлийг ашигладаг шүү дээ. Харин хүн бүрийн хэрэглэх дуртай, хэрэглээд заншчихсан хайлтын систем бол Google.com. Түүнийг Гүүгл багш, Гүүгл ах гэж авгайлдаг ч болжээ.

Тэгвэл www.google.com сайт дээрээс хүссэн зүйлээ, хэрхэн оновчтойгоор хайж олох аргуудаас танилцуулъя. Учир нь шууд хайсан хайлтанд элдэв хамааралгүй сайтууд олдох нь элбэг. Бас хэт их олон сайтууд ч гарч ирдэг.

Google, зүгээр үгнүүдээ дарааллуулаад бичихэд тухай үгнүүдийг нэг нэгээр нь хайдаг. Ингэхдээ тэр үгнүүд хамтдаа хамгийн олон орсон олдоцоос эхлээд танд харуулдаг. Хайлтын үр дүн нь асар их, хүссэн зүйлээ олоход хугацаа шаарддаг.

Харин түлхүүр үг, тэмдэгтүүдийг ашиглан хайлтаа үр дүнтэй болгоорой. Үүнд:

1. Хашилтан дотор хайх " "
Хайж буй үгнүүдийг яг тэр дарааллаар хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон "Монгол гарын драйверын 10.0" гэсэн хайлтуудын үр дүн өөр байна.

2. Нэмэх тэмдэг +
Хайж буй мэдээлэлд тодотголтой хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон Монгол гарын драйверын+10.0 гэсэн хайлтуудын үр дүн өөр.

3. Хасах тэмдэг -
Хайж буй мэдээлэлд оруулахгүй үгийг хасах тэмдгийн араас бичиж хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон Монгол гарын драйверын-10.0 гэсэн хайлтуудын үр дүн өөр.

4. Долгио тэмдэг ~
~ тэмдэгийг хэрэглэснээр тухайн үгийг хайхаас гадна түүнтэй ижил утгатай үгнүүдийг давхар хайна. Энэ Монгол хэлний хувьд ажиллахгүй боловч их ашигтай байдаг. Жишээ нь: ~food гээд хайгаад үзээрэй! Монголоор бол ~хоол гэж хайгаад үр дүнгүй.

5. Эсвэл гэсэн үгийг ашиглах OR
Англиар эсвэл гэдэг үгийг "том үсгээр" бичээд ямар нэгэн зүйлийг эсвэл иймийг гэх мэтээр хайж болно.
Жишээ нь: Улаан OR Ногоон малгай гээд хайгаад үз дээ.

6. Mөн шүүлтүүрүүдийг хавсруулан хэрэглэж болно.
Жишээ нь: "Mongol OR Монгол" + "гарын хөтөч OR драйвер"-"Arial mon"-Monkey

7. Зөвхөн тодорхой нэг сайтаас хайх. site:
Жишээ нь: Монгол орон site: blogmn.net гэж хайх нь зөвхөн www.blogmn.net сайт дээр хайлт хийнэ.

[cache:dusal.net] -таны хүссэн сайт хэрвээ ажиллахгүй байгаа бол гүүглийн хадгалсан хувилбарыг үзэж болно.
Жишээ нь: cache:blogmn.net/yukisan гэж хайхад Юкигийн хуудасны хуучин хувилбарыг таньд харуулах болно. Сайт ажиллахгүй үед ч та энэ аргыг ашиглаад тухайн веб хуудсыг үзэх боломжтой юм.

8. Зөвхөн тодорхой төрлийн файлуудыг хайна. filetype:

Жишээ нь: Nomin talst filetype:mp3 эсвэл Эрүүл мэнд filetype:ppt гэж хайхад эхний хайлтад mp3 дуу дараагийн хайлтад Power Point үзүүлэн файлууд олдоно.

За ингээд Google-ийн мэргэжилтэн нь болов уу?

Category: Чөлөөт булан | Views: 2360 | Added by: pinky | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz