Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр:
Нууц үг:

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Гуравдугаар сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-04-29, 12:35 PM

Main » 2009 » Гуравдугаар сар » 23 » МУБИС-ийн 2009-2010 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
МУБИС-ийн 2009-2010 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
4:39 PM

Оюутан элсүүлэхэд Монгол Улсын БСШУ-ны сайдын 2005
оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан журам болон энэ журмыг
баримтална. Элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.
Элсэлтийн шалгалт 2 үе шаттай байна.

1. Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн иргэдэд
дурьдсан мэргэжилд эхний шатны ерөнхий шалгалтанд дараах хичээлүүдээр өгсөн
үнэлгээг тооцно.


























































¹



Элсүүлэх мэргэжил



Шалгалт авах хичээл



1



Математик, Мэдээлэл зүй, Мэдээлэл зүй-математик,
Мэдээлэл зүй-англи хэл, Математик-физик, Физик-математик, Техник урлал,
Байгалийн ухааны багш, Эдийн засаг-математик загварчлал, Эдийн
засаг-статистик, Компьютер-график дизайн




Математик



2



Физик-байгалийн ухаан, Мэдээллийн технологи- физик,
Физик-электроникийн багш



Физик



3



Хими-байгалийн ухаан, Экологи-химийн багш



Хими



4



Биологи-байгалийн ухаан, Биологи-газар зүй,
Биологи-эрүүл мэндийн багш



Биологи



5



Газар зүй-байгалийн ухааны багш , Газар зүйн
багш-аялал жуулчлалын газар зүйч



Газар зүй



6



Монгол хэл-уран зохиол, Монгол-англи хэл, Биеийн
тамир-эрүүл мэнд, Зураг-дүрслэх урлал, Зураг-дизайны багш, спортын
дасгалжуулагч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч-багш, , Утга
зохиолын ажилтан, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, Спорт-аялал жуулчлалын
арга зүйч, сэтгүүл зүй




Монгол хэл



7



Орос-англи хэл, Орос-монгол хэл, Англи хэл, Герман
хэл, Солонгос хэл, Хятад хэл, япон хэлний багш



Гадаад хэл /орос буюу англи/



8



Түүх-нийгэм судлалын багш, Түүхийн багш-түүхч, Түүхийн
багш-аялал жуулчлал



Монголын түүх



9



Бага сургуулийн багш



Монгол хэл,


Математик



10



Философи-улс төр судлал, Нийгэм судлал-эрх зүйн
багш



Нийгмийн тухай мэдлэг


2. Эхний шатны ерөнхий шалгалтаар тухайн хот, аймагт
шалгалт өгсөн хүмүүсийн авсан онооны 60 хувиас доошгүй оноо авсан шалгуулагчийг
хоёрдугаар шатанд шалгаруулна. Үүнд:

А. Тухайн мэргэжлээр элсэгчийн бүрэн дунд боловсролын
үнэмлэх буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт
суралцах мэргэжлийн хичээлд А буюу В үнэлгээтэй байна.

Б. Авъяас шаардах техник-урлал, зураг-дүрслэх урлаг,
дүрслэх урлаг-дизайн, компьютер-график дизайн, биеийн тамир, дасгалжуулагч
мэргэжлээр элсэх бол тухайн хот, аймагт ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын
шалгалтын дээд оноо ерөнхий шалгалтын дээд оноотой адил байна. Ур чадварын
шалгалтанд дээд онооны 60 хувиас доошгүйг авсан нөхцөлд онооны жагсаалтанд
оруулна. Онооны жагсаалтыг ерөнхий шалгалт ба ур чадварын шалгалтын онооны
нийлбэрээр гаргана.

В. Сэтгүүл зүй, Утга зохиолын ажилтны мэргэжлээр
элсэх бол хэвлүүлсэн ном, зохиолын эмхтгэл буюу түүнтэй дүйцэх бичмэл
/компьютерээр шивсэн/ зүйлс, шүлэг бол хамгийн шилдэг таван шүлэг, өгүүллэг,
нийтлэл бол гурван зохиол, аймаг, улсын хэмжээний “Хүрэл тулга”, “Болор цом”
болон түүнтэй дүйцэх уралдаанд оролцсоныг нотлох баримт бичиг, өргөмжлөл,
үнэмлэх зэргийг үндэс болгоно.

3. МУБИС-д элсэх болзол хангасан шалгуулагчдыг
Улаанбаатар хотод МУБИС-ийн элсэлтийн комисс, аймгуудад их, дээд сургуулиудын
элсэлтийн дундын комисс онооны дэс дараалалыг баримтлан БСШУЯ-наас тогтоосон
хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулж элсүүлнэ. Тухайн аймгаас оюутан
элсүүлэх хувиар дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

4. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар
үйлдэж элссэн тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг шалгуулагч
хүлээнэ.

5. МУБИС-д элссэн хүмүүс 2009 оны 08 сарын 24-28-нд

-Ерөнхий шалгалтын онооны батламж

-Суралцах эрхийн бичиг

-Хувийн хэрэг

-Иргэний үнэмлэх

-3х4 хэмжээний дөрвөн хувь гэрэл зураг

-Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг
гэрчлэх баримт бичиг /эх хувь/-тэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.


Category: Их дээд сургуулиудийн танилцуулга | Views: 4021 | Added by: tg_mylife | Rating: 4.0/1 |
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz