Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр:
Нууц үг:

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Гуравдугаар сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-04-29, 3:23 AM

Main » 2009 » Гуравдугаар сар » 18 » Шинжлэх-ухаан техникийн их сургууль
Шинжлэх-ухаан техникийн их сургууль
10:06 PM

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль оюутан элсүүлэн суралцуулах болно.

1.2. Элсэлтийн ажлыг ШУТИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

1.3. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.4. ШУТИС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авъяас чадварыг үнэн зөвөөр үнэлэн дүгнэхэд оршино.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1. Элсэлтийн комиссыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар томилон ажиллуулна.

2.2. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хувиарлалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг болон ур чадварын шалгалтын ажлыг шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.
ГУРАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

3.1. Улаанбаатар хотоос элсэх элсэгчид 2009.06.26-2009.06.30-ны өдрүүдэд ШУТИС-ийн Элсэгчийн бүртгэлийн вэб хаягаар орж бүртгүүлнэ. (Вэб хаяг: www.elselt.edu.mn болон www.must.edu.mn )

3.2. Аймгаас элсэх элсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлж бүргүүлнэ. (ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуульд элсэх хүсэлтэй элсэгчид 2009.06.26-2009.07.10-ны хооронд Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуульд бүртгүүлнэ.)

3.3. ШУТИС-д элсэхийг хүсэгчид нь ерөнхий шалгалтуудыг заавал өгч нэгдүгээр хавсралтад заасны дагуу бүлэг бүрд тавигдсан ерөнхий шалгалтанд авбал зохих босго оноог хангасан байна.

3.4. Аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод ЕБДС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд өргөдөл өгөх эрхтэй.

3.5. ШУТИС-д элсэхийг хүссэн хүмүүс зөвхөн нэг бүлэгт бүртгүүлнэ.

3.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ЭЛСҮҮЛЭХ

4.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ. Элсүүлэх бүлэг бүрээр оноог нэгдүгээр хавсралтад заасны дагуу тооцно.

4.2. Ерөнхий шалгалтын хичээл 1 ба хичээл 2-ын оноог нэгдүгээр хавсралтад заасан харьцаагаар аван нэмж нийт оноог гаргана. Бүртгэл хйих эцсийн хугацаа дууссаны дараа бүлэг бүрээр шалгуулагчдыг нийт авсан онооны дарааллаар жагсааж, хяналтын тоог баримтлан хоёрдугаар хавсралтад заагдсан мэргэжлүүдээс сонгуулж, элсүүлэн суралцуулна.

4.3. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтанд хичээл 1-т үзүүлсэн дүн, дараа нь хичээл 2-т үзүүлсэн дүнг болон гүйцэтгэлийн хувийг тус тус харьцуулж шийдвэрлэнэ.

4.4. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комиссоос зарласан хугацаанд зохион явуулна.

4.5. Хөдөө орон нутгаас III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зарласан хугацаанд зохион явуулна.

4.6. Бүлэг бүрээр хяналтын тоондоо багтан элсэх болзол хангасан элсэгчдийн нэрсийг заасан хугацаанд мэдээлнэ.

4.7. Эдгээр тэнцсэн элсэгчид нь дурьдагдсан хугацаанд доорхи газруудад иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ. Үүнд:

· хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн оршин суугаа аймагт МИДСК-оос томилогдсон Элсэлтийн комисст

· Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст

4.8. Элсэгчид нь тухайн бүртгүүлсэн бүлгийн мэргэжлүүдээс нийт авсан онооны дарааллаар хуваарь сонгож, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна. Хэрэв тухайн жагсаалтанд байгаа элсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчдээр хуваарь сонгуулна.

4.9. 2009 оны Улсын олимпиадуудад 1-3 байр эзэлсэн, энэ онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч нь олимпиадад оролцсон чиглэлээрээ элсэхийг хүсвэл ерөнхий шалгалт өгч, босго оноог давсан тохиолдолд тухайн мэргэжлээр нь шууд элсүүлнэ.

4.10. 2009 оны Техник-технологийн Улсын олимпиадад 1-3 байр эзэлсэн, энэ онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч нь механикийн болон олимпиадад оролцсон чиглэлээрээ суралцахыг хүсвэл ерөнхий шалгалт өгч, босго оноог давсан тохиолдолд тухайн мэргэжлээр нь шууд элсүүлнэ. (2 жилд нэг удаа зохиогддог олимпиадын 2008 оны амжилтыг харгалзана)

4.11. Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн “ШУТИС-д давхар мэргэжлээр суралцах журам”-ын дагуу элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

4.12. ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг тухайн онд төгссөн төгсөгчдөөс бүх хичээлдээ В ба түүнээс дээш үнэлгээтэй суралцан ерөнхий шалгалт өгч, босго оноог давсан төгсөгчдийг хувиарлагдсан мэргэжлүүдээс онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж шууд элсүүлнэ.

4.13. ШУТИС-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

4.14. ШУТИС-ийн харъяа Эрдэнэтийн технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь салбар сургууль, Өвөрхангай аймаг дахь технологийн сургуулийн элсэлтийн журам тус бүр боловсруулагдаж зарлагдана.

Жич: Оюутан элсүүлэхтэй холбогдолтой аливаа маргааныг элсэлтийн

шалгалтын комисс эцэслэн шийдвэрлэнэ.

Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

5.1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2009.08.13-2009.08.22-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгэнэ.

Жич: 2009-2010 оны хичээлийн жил 2009 оны 08 сарын 24-нд эхэлнэ.

5.2. Хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орох болно.

5.3. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.

Нэмэлт тайлбар: Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум (МИДСК) зохион байгуулах болно.

Category: Их дээд сургуулиудийн танилцуулга | Views: 4624 | Added by: pinky | Rating: 4.0/1 |
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz