Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр:
Нууц үг:

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Дөрөвдүгээр сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-04-23, 9:47 PM

Main » 2009 » Дөрөвдүгээр сар » 11 » Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн 2009 оны элсэлт
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн 2009 оны элсэлт
11:07 PM
Нэг. Ерөнхий зүйл
• ЭМШУИС-д 2009 – 2010 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын
2006 оны 483 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн
журам” болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
• Элсэлтийн ажлыг ЭМШУИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
• Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах
хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, өргөдөл гомдлыг барагдуулах,
элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон
нийтийн хяналтын дор явуулна.
• Элсэлтийн шалгалт 2 шаттай (Ерөнхий шалгалт, оюутан элсүүлэх шалгаруулалт ) явагдана
• Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт
мэдээллийг ЭМШУИС-ийн www.hsum.edu.mn вэб сайтаас авч болно.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
• Элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
• ЭМШУИС-д ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ерөнхий шалгалт /ЕШ/ өгөхыг хүснэгт 1-д заав

ЭМШУИС-д оюутан элсүүлэх мэргэжилүүд ба эхний шатанд авах шалгалт

Д/д Элсүүлэх мэргэжил Өгөх ерөнхий шалгалт
1 Анагаах, Уламжлалт анагаах, Нүүр ам судлал, Эм зүй, Нийгмийн эрүүл мэнд судлал Хими Биологи
2 Анагаах ухааны биологи Биологи Математик
3 Эрүүл мэндийн мэдээлэл зүй Математик Физик
4 Нийгмийн ажил /эрүүл мэнд/ Нийгмийн тухай мэдлэг Биологи

• Ерөнхий шалгалт өгөх хичээл бүрт авбал зохих онооны 70 хувь ба түүнээс дээш
оноо авбал ЭМШУИС-д элсэх болзол хангасан гэж үзнэ
• Тус сургуулийн Байгалийн ухааны лицей сургууль төгсч буй сурлагын дүнгийн
жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, Ерөнхий шалгалтын хичээл бүрт 70%-аас дээш
оноо авсан сурагчдыг 2 дахь шатны шалгаруулалтаас чөлөөлж шууд элсүүлэхээс өөр элсэгчдэд элсэлтийн шалгалтын ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй.
• Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй
• Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүмүүс элсэлтийн шалгалтаар элсэж орох ба
суралцах хугацаанд нь өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг
дүйцүүлэн тооцно
• Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ
• Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй
• Эмч дутагдалтай, алслагдсан тухайн сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор
сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг аймаг, хотын Засаг даргын тамгын
газар хариуцан, зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг Эрүүл
мэндийн яамаар уламжлан БСШУЯ-нд өгч тухайн аймаг, хотын элсэлтийн төлөвлөгөөнд
тусгайлан тусгуулж ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс тухайн аймаг хотын
засаг даргын тамгийн газар элсүүлнэ

Гурав. Өргөдөл хүлээж авах
• Эхний шалгалтын болзол хангасан хүний өргөдлийг 7 дугаар сарын 1-нээс 7
дугаар сарын 3-ны хооронд хүлээж авна.
• Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлийг өөрийн биеэр хүргэж өгөх бөгөөд
өргөдөл хүлээн авах цагийн хуваарийг тухайн үед нь ЭМШУИС-ийн хичээлийн төв байрны
үүдэнд гаргана
• Орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хуваарь сонголтыг их, дээд сургуулиудын
элсэлтийн дундын комисс тухайн аймагт нь шийдвэрлэнэ
• Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай
• Өргөдөл
• Ерөнхий шалгалтын батламж
• Боловсролын үнэмлэх
• Иргэний үнэмлэх
• 2009 оны цээж зураг 3%
• Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
• ЭМШУИС-д Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх оюутны тоог БСШУЯ тогтооно
• Шалгуулагчдыг Улаанбаатар хот болон аймаг тус бүрээр мэргэжлийн бүлэг болгон

ерөнхий шалгалтуудын нийлбэр оноогоор жагсааж онооны дарааллаар батлагдсан
хяналтын тоонд багтааж элсүүлнэ
• Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтуудад авсан оноо,
боловсролын баримт бичигт тавигдсан үнэлэлтийн дундаж дүн зэргийг харьцуулж шийдвэрлэнэ.
• Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа
иргэн өрсөлдөх эрхтэй
• Шалгаруулалтыг 7 дугаар сарын 8-ны дотор хийж тэнцсэн хүмүүсийг онооны
дарааллаар жагсааж хяналтын тоонд багтсан элсэгчидээр мэргэжил сонгуулж, суралцах
эрхийн бичиг олгоно
• Аймгуудад хувиарласан бүлэг бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоонд багтсан
хүмүүсийн мэргэжил сонгуулалтыг заасан хугацаанд бүртгэсний дараа хийнэ. Бүлэг дотрох
мэргэжлүүдийг онооны дарааллаар сонгуулна
• Элсэлттэй холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон .гарах
хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

Тав. Элсэгчдийг бүртгэх
• Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай
• Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
• ЕШ-ын батламж
• Хувийн хэрэг
• Иргэний үнэмлэх
• 2009 оны цээж зураг 5 хувь
• Сургалтын төлбөр төлсөн баримт
• Сургалтын төлбөрийг 2009 оны 8 дугаар сарын 17 -ны дотор Голомт банк дахь
ЭМШУИС-ийн 1102930382 тоот дансанд тушаана
• Суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2009 оны 8 дугаар сарын 17-21-нд ЭМШУИС
дээр бүртгэж, 24-нд хичээл эхэлнэ.. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг
сургууль орхисонд тооцож хасна.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захиргаа

Category: Их дээд сургуулиудийн танилцуулга | Views: 10658 | Added by: pinky | Rating: 5.0/1 |
Total comments: 14« 1 2
0  
4 uugii   (2010-05-26 2:05 PM) [Мэдээ]
bnbnd

0  
3 hi   (2010-05-07 12:36 PM) [Мэдээ]
tanai surguuliin letsei hezeenees burgelee hiih ve

0  
2 САНДАГ   (2010-01-09 6:09 PM) [Мэдээ]
tanai surguuli yg hna bdgiin be?

0  
1 www   (2009-08-30 4:39 PM) [Мэдээ]
hsum odoo .uuriinhu veb huudsaa ajiluulach ymar archaagvi duraak ni ajiluuldag bna.ajilaas ni halval taarna
huldvv mal ve

1-10 11-14
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz