Баян Өндөр цогцолбор сургууль
Сайтын цэс

Нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр:
Нууц үг:

Дотоод цэс
Элсэлтийн шалгалтийн тухай [1]
Их дээд сургуулиудийн танилцуулга [4]
Онлайн зайн сургалтын тестүүд [3]
Чөлөөт булан [6]
Уран зохиол [3]
Биеийн тамирын заах арга нэгдэл [0]
Математик, мэдээлэл зүйн заах арга нэгдэл [0]
Монгол хэл уран зохиолын заах арга нэгдэл [0]
Бага сургуулийн заах арга нэгдэл [0]
Түүх нийгмийн ухааны заах арга нэгдэл [1]
Байгалийн ухааны заах арга нэгдэл [0]
Зураг төсөл технологийн заах арга нэгдэл [0]
Дуу хөгжмийн заах арга нэгдэл [0]
Гадаад хэлний заах арга нэгдэл [1]
2009 оны төгсөх ангиуд [0]

Хайх

Хуанли
«  Дөрөвдүгээр сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Мэдээний архив

Санал асуулга
Сайт маань ямар байна
Санал асуулгад оролцсон: 344

Мини чат
200

Найз сайтууд

Үзүүлэлт



Одоо сүлжээнд байгаа: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Welcome, Зочин · RSS 2024-03-29, 5:48 AM

Main » 2009 » Дөрөвдүгээр сар » 11 » Төөрөг тавилан
Төөрөг тавилан
10:19 PM

Ядуу оюутан бидэнд хувцас авах мөнгө тун ч хэцүү зүйл гэдгийг мэдсээр байж, мөнгөгүй гэдгээ бас мэдсээр байж найз охинтойгоо дэлгүүр хэсэхээр гарлаа. Юу ч гэсэн гоё гоё дэлгүүрүүдээр орж шүлсээ гоожуулж, хорхойгоо хүргэж байгаад ирье гээд зөрүүдэлсээр байгаад гарсан тэр нэг өдөр. Амьдралд маань ийм том ул мөрийг үлдээнэ гэж би яахин санах билээ. Манай найз охиныг Мөөгий гэдэг. Олон жил үерхэж нөхөрлөсөн болохоор яг л над шиг. Хэн нэгнээс гоцгойроод байх царай зүсгүй ч гэлээ, бас ч гэж хүний дор орохооргүй.
Нийтэч зантайдаа ч тэрүү бид 2 олны дунд нэр хүндтэй бас нөхөд олонтой. Бид 2 нөгөө л нэг арзаганадаг зангаараа дэлгүүрийн лангууны барааг голж шилэн зарим нэг худалдагч авгай нарт муу хэлүүлэн инээд хөөр баяр баяслаар бялхан явж байлаа. Өмдний тасагт орон гоё өмднүүдийг бишрэн зогсож байгаад эргэхдээ худалдагч эгчийн тавагтай хоолыг нь мөргөн асгачихлаа. Яанаа уучлаарай эгчээ би танд ахиад аваад өгье гэж хэлсэн боловч дотроо”энэ эгч ч хэрэггүй л гэнэ биз дээ”гэж бодтол харин ч нөгөө эгч авах гуанзыг маань хүртэл зааж өгөв. Мөөгийтэйгөө 2-уулаа түрийвчээ уудаллаа. Ердөө л 1400 төгрөг. Тэр хоол нь ядаж байхад 1200 төгрөг гэсэн. Бид 2-т явах автобусны мөнгө үлдэхгүй нь байна ш дээ, яах вэ? Ямар ч байсан хоолыг нь авч өгөөд саллаа. Дэлгүүрээс гаран ахин өөр дэлгүүр лүү орох хүсэлгүй болсон 2 амьтан үг дуугарахгүй алхаж гарав. Гэр хүртэл яаж алхана даа. Элдвийг бодон уур хүрэн алхаж байтал бороо орох шинжтэй болж төд удалгүй хувингаар цутгах мэт асгарч гарлаа. Мөөгийтэйгөө хөтлөлцөн ямар ч байсан гэртээ л хүрэх ёстой шүү гээд бие биендээ хэлээд гүйж гарлаа. Аз болж хажууд цав цагаан өнгийн гоё машин ирж ахын 2 дүү усан хулгана боллоо ш дээ. Ингэж айхтар норж болохгүй шүү өвчин тусна хурдан машинд суу гэж хэлэв. Урьд нь бол тэгж хэлсэн ах нарын өөдөөс муухай харан өнгөрдөг байсан бол одоо юун тэгж маяглах бараг үгээ хэлж дуусаагүй байхад нь л ороод суучихлаа. Манай Мөөгийд тэр ах үнэхээр таалагдсан бололтой, баргийн эрэгтэй хүнтэй юм ярьдаггүй хүн чинь олон зүйлийг ярилцан байх нь инээд хүрмээр ч юм шиг. Мөөгийгийн гэрийн үүдэнд ирээд түүнийг буулгахад би ч бас даган буухад Мөөгий: Чи энд надтай бууж юугаа хийх гээд байгаа юм бэ нэгмөсөн ийм сайн ах таарсан дээр нь гэртээ хүргүүлээд ав гэж хэлээд намайг түлхэн суулгалаа. Ингээд бид 2 цааш манайх руу явав. Тэр хүн намайг хатгаа авахаас сэргийлээд гэртээ очоод ингэ тэг гэхчлэн олон зүйлийг ярих нь тэр хүнийг хичнээн халамжтай болохыг илтгэнэ. Би ч юу ч дуугаралгүй толгой дохин суулаа. Гэрийнхээ үүдэнд ирээд талархаснаа илэрхийлээд буув. Тэр ах ч ахынхаа хэлснийг гүйцэтгэнэ шүү тэгэхгүй бол хатгаа авах магадлал танай найз охин та 2-т өндөр байгаа шүү гэж хэлээд нүдээрээ инээмсэглэв. Сая л царайг нь тод харлаа. Ямар гоё цэвэрхэн, бас царайлаг юм бэ? би гэж хүн сайхан залууд нүд унагадаг нь нууц биш. Тиймдээ ч тэрүү тэр ахын тэрхүү инээмсэглэлд нь бүрэн автаж орхилоо. Тэглээ гээд утсаа өгчих гэж гуйлтай нь биш, тэгээд л саллаа. Хэд хоног тэр ахыг бодон мөрөөдөлдөө умбан гэрээс ч гарсангүй. Нэг орой урд айлын охин чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь хэн юм гэсэн чинь мэдэхгүй ээ чиний нэрийг ч мэдэхгүй л хүн байна гэв. Тэгээд чи намайг дуудаж байна гэж яаж мэдэж байгаа юм гэтэл яг л чиний төрхийг хэлээд байна ш дээ, хурдан гараачээ. Хальт гадуураа юм нөмрөн хашааныхаа хаалгыг нээтэл нөгөөх ах маань. Ёоё нээрээ ямар сайхан юм бэ? намайг зориод энд хүрээд ирлээ гэжүү гэж бодон үг хэлж ч амжаагүй байтал сайн уу ахын дүү бие гайгүй юу? гэж нөгөөх л сайхан хоолой гарав. Сая л нэг сэхээ авч: аан юу өвдөөд үгүй ээ бишээ өвдөөгүй гэж ээрч мууртал гялалзсан том хар нүдээрээ инээмсэглэн:
-Ах нь харин чамайг өвдсөн болов уу яасан бол гэж л асуухаар ирлээ гэхэд нь
-Аан тиймүү би зүгээрээ гэж тайвширсан өнгөөр хэллээ.
-Аан за за тэгвэл болоо доо ах нь харин та 2-ыг яаж байгаа бол гээд л нөгөө найз охин чинь гайгүй биз дээ
-Би харин одоо болтол уулзаж амжаагүй л байна.
-Тэгвэл одоо очоод уулзчих уу?
-Ийм орой болсон хойно хэрэггүй байхаа гэсэн боловч ахин нэг гуйсан гуйлтанд нь өөрийн мэдэлгүй зөвшөөрчихлөө. Гэртээ орон Мөөгийгийнх рүү явчихаад ирье гэж гуйгаад хальт гутал хувцсаа өмсөөд гарлаа. Замдаа надад хөгжилтэй юм ярьж намайг инээлгэх нь үнэхээр өхөөрдмөөр санагдан би улам бүр түүнд татагдсаар байлаа. Бид Мөөгийгийн үүдэнд ирэн түүнийг дуудан нэлээн юм ярьж зогссоор нэгэнт 12 болгочихлоо. Би ч харихгүй бол болохгүй гээд гэрийн зүг хөдлөв.
- ах нь дүүгийнхээ нэрийг ч мэдэхгүй юм байна ш дээ
-намайг Сарнай гэдэг. Харин таныг?
-ахыг нь Амараа гэдэг. Миний дүү хэдтэй билээ
-эмэгтэй хүн насаа хамаагүй хэлж болдоггүй юмаа
Бид гэрт ирж би ч буухаар хаалгаа онгойлготол
-ах нь маргааш дахиад ирж болох уу
-яах гэж?
-зүгээр л танилынхаа хүрээг тэлье л дээ
-хэрэггүй биз дээ
-за тэг л дээ тэгэх үү
-за за өөрөө л мэддээ. Гэхдээ би байхаасаа байхгүй нь их ш дээ
-байгаа үед чинь л ирнэ дээ
-за тэгвэл уулзатлаа баяртай. Ингэж хэлээд гүйн орохдоо миний зүрх баярласандаа болоод хүчтэй цохилох нь амьдралд бас нэг баяр нэмсэн гэдгийг илтгэнэ. Маргааш гэдэг өдөр хурдан ирээсэй. Ингээд л бид 2 өдөр болгон шахуу л уулзаж эхэллээ. Манай гэрийнхэн эхэндээ юун машин тэрэгтэй залуутай уулзаж учраад байгаа юм гэж дургүйцэж байснаа миний зөрүүд занг дийлэх биш тэгээд л нам жим болсон юм. Амараа ах надад улам илүү татагдаж байгааг нь би мэддэг байсан юм. Надтай уулзахгүй 2 өдөр л болохоороо хаа байгаа газрыг минь олоод ирчихдэг болов. Намайг хичээл тараад гарч ирэхээр сургуулийн үүдэнд цав цагаан том жип дүүхэлзэн зогсох нь олон охидуудын атаархал, шохоорхолын эзэн болгоход маш том тус хүргэлээ. Мэдээж би гэдэг хүн олон охины атаархалыг төрүүлж байгаадаа сэтгэл дотроо ихээхэн баярлана. Иймэрхүү байдлаар бид 1 жилийг ардаа үдэв. Амараа ах нэлээн бэл бэлчинтэй хүн тул миний сургалтын төлбөрийг зовох юмгүй төлөв. Бас болоогүй манайхыг бүр орон сууцанд оруулж өгсөн нь аав ээжийг минь баярлуулах хэрэг болов. Миний хүссэн бүхий л зүйлийг авч өгдөг болохоор Сарнай гэдэг хүн төрөл арилжсан мэт л өөрчлөгдөв. Хувцас бурхан бие чөтгөр гэгчээр үнэтэй сайхан бүхнийг эдэлж хэрэглэхийн тоогоор эрчүүдийн харцыг унагаасан сайхан бүсгүй болж хувирсан нь Амараа ахад намайг хардах сэтгэлийг бий болгов. Энэ хугацаанд би түүний ар гэрийн талаар нэг бус удаа асуусан боловч дорвитой хариу олж сонсоогүй юм. Тэр өдрийн хичээл ч хэвийн үргэлжилж байх үест Амараа ахын надад бэлэглэсэн Нокиа маркын чамин гар утас дуугарах нь тэр. Би ч багшид зэмлүүлэн байж коридорт гарч утсаа авлаа.
-хөөе чи хэн бэ?
-юу хэн гэж өөрөө хэн бэ?
-чи муу завхай эм миний нөхөртэй хэр удаан ийм харьцаатай байсан бэ хурдан хэл.
-уучлаарай та утас андуурсан байна. Би 10-н жилийн жоохон охин. Би тэгж хүний эр нөхөртэй зууралдаж явах насандаа хүрээгүй байна шүү гэж арайхийн хэлээд утсаа таслан тэр дор нь салгаж орхилоо. Ээ бурхан минь арай, арай үгүй байлгүй дээ. Энэ Амараа ахын эхнэр биш, тэр эхнэргүй ш дээ, түүнд зөвхөн би л байдаг ш дээ. Ийм л байхыг би хичнээн хүссэн гээч. Тэр дороо гадагшаа гаран дэлгүүрийн утаснаас Амараа ах руу залгалаа.
- байна уу?
- Амараа ахаа би байна
- аа юу болоов миний дүү. Яагаад гар утаснаасаа залгаагүй юм бэ?
- та надад яагаад хэлээгүй юм бэ? Яагаад?
- юуг тэр вэ?Яасан бэ? Юу болоов?
- эхнэртэй гэдгээ! гэж хэлээд утсаа тавин гарч гүйв. Хаашаа гүйгээд байгаагаа ч ухаарах тэнхээгүй болтлоо самуурсан амьтан гүйгээд л байлаа. Нэг мэдэхэд Мөөгийгийн үүдэнд ирсэн байв. Тэдний хаалгыг тэнхээгээрээ балбахад Мөөгий гарч ирэн
-үгүй чи чинь хааччихсан юм бэ? хичээлийн дундуур гарч яваад тэр чигтээ алга боллоо гээд багш бөөн уур. Тэгээд наад царай зүс чинь яачихаа вэ? юу болсон бэ? найздаа хэл дээ гэхэд би өөрийн эрхгүй эхэр татан уйлан болсон явдлыг хэлэхэд
-юу гэнээ, ямар муу новшийн амьтан бэ. Тийм байж юу дутсандаа миний муу найзын араас тэгж их үхэл хатал болон гүйдэг байнаа. Юу юу гэж хэлсэн гэлээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй, чинийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн. Эхнэртээ бас л тэгж хэлж байж авч суусан байгаадаа. Бодох тусам бөөлжис хүрмээр зэвүүн амьтан гэж хэлэхэд нь би түүнийгээ биш, зөвхөн тэр муу эхнэрийг нь л үзэн ядаж байлаа. Тэр шөнө унтаж ч чадалгүй зөвхөн цаашдаа яана даа гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Би гэдэг хүн Амараа ахгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй байлаа. Маргааш өглөө үлгэн салган босож, хичээл рүүгээ шогшив. Сургуулийн ойролцоо ирэхэд машинаасаа Амараа ах маань бууж ирэн над руу горьдлогын нүдээр харав. Би ч дотроо түүнийгээ хичнээн их хайрлаж, өрөвдөж байвч нүүр өгөлгүй зөрөн өнгөрөхөд
-би салж чаднаа, чадна. Чинийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн гэж хэлж байсныг минь санаж байгаа биз дээ. Би тэр хүнийг мөн өөрийнхөө 2 хүүг ч орхиход бэлэн байна. Зөвхөн чиний л хүслээр болно гэж хэлэхэд нь зүрх минь зүсэгдэн, сэтгэл минь шархиран өвдөв. Миний нүдэнд түүний 2 хүү нь харагдаж байв. Тэр хөөрхөн 2 хүүг аавгүй болгох сэтгэл надад бий гэжүү. Үгүй ээ би хэзээ ч тийм муухай үйлдэл хийхгүй. Яасан ч болохгүй. Ингэж бодон зүрхээ чангалавч түүнийгээ алдана гэдэг миний хувьд ертөнцийн мөхөл шиг л санагдах нь тун хэцүү. Ийм байдалд орохоо мэдсэн сэн бол яах гэж тэр өдөр дэлгүүр хэсэх гэж гараваа, яах гэж өмдний тасагт орж хүний хоол асгаваа, яах гэж тэр цагаан машинд сууваа, хамгийн гол нь яах гэж тэр ахад сайн боловоо? Ингэж бодоод өөрийн эрхгүй нулимс урслаа. Урьд өмнө хэзээ ч ийм байдалд орно гэж бодож, төсөөлж ч байгаагүй болохоор юу хийж, яахаа мэдэхгүй байлаа. Шууд л түүнээс салан сургууль руугаа гүйх шахам ороод 2 хүний өргөн явж байсан тавцанг мөргөөд ухаан алдан унах нь тэр. Нэг нүдээ нээхэд гэртээ хэвтэж байв. Аав ээж, Мөөгий, тэр ч бүү хэл Амараа ах маань хүртэл байв. Намайг өндийхөд аав маань шууд л намайг алгадаад авлаа. Хацар халуу дүүгэн ойрд амсаагүй алганы амтыг мэдрэх нь нүгэл үйлдэж байгаа намайг бурхан нэг сайн шийтгэж байгаа юм шиг л санагдан, өөрт хуралдсан бүх л бузар булай зүйлийг минь гөвөн хаях шиг болов. Угийн гөжүүд, шазруун болохоор уйлахгүйг их хичээсэн ч, аавын минь алганы амт биш, зөвхөн нөгөө л нэг сэтгэл шаналал маань нулимсыг минь урсгаж орхилоо.
- өөрөө хүний үр байж, бусдын хүүхдийг өнчрүүлэх нь чамд тийм сайхан байна гэжүү гэж аав маань чанга дуугаар зандрав.
- хадам ааваа та битгий тэг л дээ, би өөрөө л гэж Амараа ах маань хэлэхэд
- юун аав, би чиний аав биш, чиний 2 хүүхдийн өвөө, эхнэрийн чинь л эцэг чиний хадам аав. Одоо ахиад манайхаар битгий үзэгд, ийм нүгэлт хүнийг хүлээж авах, багтаах зай манайд байхгүй гэв. Хэрэг нэгэнт ийм дээрээ тулснаас хойш надад түүнийгээ авч үлдэх сэтгэл байсангүй. Би түүнийг зүгээр л явуулья, тэгвэл л болоо, ингэж бодон өөрийгөө тайтгаруулах авч би яаж чадах юм бэ, харахгүй, хамт байхгүй 3 хоног болохоор л санаж үхэх гээд байдаг хүн ш дээ. Үгүй ээ би зөвхөн өөрийгөө л бодож, өөрийнхөө төлөө л энэ бүхнийг хийх гээд байна. Ингэж би, миний дотор хүн хоёр хоорондоо нэлээн зөрчилдсөний эцэст:
-тиймээ та явах ёстой. Надад таныг ахиж харах хүсэл алга. одоо бушуухан яв. Би тайван баймаар байна.
-үгүй ээ, чи намайг чамгүйгээр байж чадахгүй гэдгийг
-би дахин хэлмээргүй байна та хурдан гараач гэж түүний яриаг таслав. Ингэж хэлээд би нулимсаа барьж чадаагүй учир буруу харан чимээгүй уйллаа.
Тиймээ! надаас бүхий л сайн сайхан зүйлийг минь авч одсон тэрхүү хар өдрөөс хойш нэгэнт 6 жил өнгөрчээ. Тэр хооронд өөрийгөө хичнээн их зоригжуулаад ч нэмэр байсангүй. Би сургуулиа төгссөний дараа, гадаадад сурахаар явлаа. Хэзээ ч мартаж чаддаггүй зүйл гэж бас хүнд байдаг юм билээ. Яаж ч хичээгээд,хэзээ ч чадахгүй. Өдөр нь бодогдон,шөнө нь зүүдлэгдэн дэрээ нэвтэртэл уйлдаг байв. Харин одоо би том хүн болсоон. Хэзээ ч хүүхэд шиг уйлж унжихгүй гэж өөрөө өөртөө амлалт тавьсан. Түүнийгээ одоо өөрийнхөө бодлоос явуулахыг хичээж байна. Миний амьдралд ахин хайр гэж хэзээ ч гарч ирэхгүй гэдгийг хэдийнэ мэдэрсэн. Тийм учраас өөрийгөө олон найз нөхдөөр хүрээлүүлж түүнийгээ мартах гэж хичээж явна. Миний найз Мөөгий минь одоо гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компанид менежер хийдэг. Үнэхээр сайн хүнтэй учирч одоо ой гарантай хөөрхөн хүүтэй аз жаргалаар дүүрэн амьдардаг. Харин би юу? би одоо английн нэр нөлөө бүхий том байгууллагад төлөөлөгчөөр ажиллаж байна. Хүлээлт гэдэг хүнд асар их тэвчээр, сэтгэлийн хатыг бий болгохын сацуу хамгийн өр нимгэн хүн ч болгож чаддаг юм билээ. Гэхдээ одоо ахиж хүлээхгүй ээ. Угаасаа ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж юугаа бодож хүлээнэ вэ?
Монголд түр хугацаагаар ирээд байсан үе юм. Ирснийхээ дараахан дэлгүүр хэсэж, хамаатан садангийндаа бэлэгтэй очихоор бэлэг цуглуулахаар явлаа. Хамгийн анх худалдагч авгайн хоолыг асгадаг тэр дэлгүүртээ яагаад ч юм яваад орлоо. Бүх юм шал өөр болжээ. Яг нөгөө нэг өмднийхөө тасагт орон хуучин дурсамжаа бодон инээд хүрэн зогстол:
-хорвоо үнэхээр жижигхэн юмаа гэж ард зогсож байсан хэн нэгэн хэлэв. Би яаж мартаж чадах вэ дээ. Тийм сайхан уянгалаг хоолойг. Мартая гээд ч сэтгэлээс гарахгүй юм чинь. Цээжин дээр юу ч юм нэг том зүйл зангиран, хацар халуу оргиулсан нулимс маань хатаж дуусах болоогүй шүү гэсэн шиг хорсгон урслаа. Эргэж харж чадахгүй л байв. Яагаад ч юм хөл хөшиж, байрнаасаа огт салсангүй. Үсийг минь зөөлөн илж, өөрийнхөө зүг эргүүлэхэд хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүнийг минь хэн ийм болгочиховоо вэ? Хорвоо юу эсвэл би юу?
... Чамайг явснаас хойш эхнэр маань надаас салан өөр хүнтэй суугаад 2 хүүгээ дагуулан явсан. Гэхдээ би тэднийг биш чамайгаа л үнэхээр их санаж, сүүлдээ бүр хүмүүст галзуурчихсан гэж хүртэл хэлүүлж байлаа. Тиймээ би галзуурсан байсан чи үргэлж нүдэнд харагдаж чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн зүүдэнд байнга ирж намайг амьдаар тамлан зовоож байсан. Тэгээд л энэ. Тэгээд л хүний нүднээс гарч, турж эцэн, хэн ч тоогдохооргүй хөгийн амьтан болон хувирчихаад байна. Гэхдээ одоо би зүгээрээ. Чамайгаа харсан л бол болоо. Бурхнаас би өөр юуг ч хүсэхгүй. Учир нь миний хүсэл биеллээ. Бид 2-ын яриа ингээд өндөрлөв. Утас маань дуугарч ээжийн чинь бие өвдөөд байна. хурдан ир гэж аав маань хэлэв. Сандарсандаа түүнээс өөр зүйл асууж чадсангүй. Зөвхөн түүний минь утасны дугаар л. Түүнийг нь л авч үлдэж чадлаа. Гэртээ амьсгаадсан амьтан ирээд ээжийгээ асарч сувилав. Маргааш нь аптек руу эм авахаар гарав. Замдаа Амараа ахын багын найз Хүрлээ ахтай тааралдаад мэнд мэдэлцэхэд:
- өө миний дүү хэзээ ирээв? Юу болсныг дуулаад ирэв үү гэв
- юу болсныг дуулаад аа юу болсон гэж?
- чи арай сонсоогүй байгаа юм биш биз дээ?
- юуг? гэж намайг гайхшран асуухад
- өнөөдөр Амараа ахын чинь 21 хоног нь шүү дээ. Чи энэ тухай юу ч сонсоогүй хэрэг үү?
Яагаад? Яасан гэж? Бурхан намайг яагаад ингэж шийтгэж байгаа юм бэ? Тэгээд би өчигдөр хэнтэй уулзсан байж таарах вэ? тэр чинь миний анхны хайр, бас сүүлчийн хайр амьдралын минь гол утга учир Амараа ах минь л байсан шүү дээ. Шууд утсаа аван өгсөн утас руу нь залгалаа. Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.
…Нулимс минь хатжээ. Би уйлахгүй байв. Гагцхүү хаана байгаагаа мэдэхийг хичээнэ. Цэлийсэн том өрөө, нэг ч юм байхгүй зүгээр л хоосон өрөө. Надад маш том цамц өмсүүлээд гарыг нь зөрүүлээд уячихаж. Тайлах гэж хичээсэн боловч маш чанга зангидсан бололтой. Би хэн юм бэ? юуны учир ийм том өрөөнд ирсэн юм. Юу ч санахгүй байна. Зөвхөн өөрийн эрхгүй инээд минь хүрч, би чанга чанга инээж байгаагаа л мэдэж байна. Өөр юуг ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.
Category: Уран зохиол | Views: 1941 | Added by: pinky | Rating: 4.0/1 |
Total comments: 2
0  
2 togsoo totoo   (2014-02-20 11:23 PM) [Мэдээ]
goe ymoo amjilt

0  
1 muunuu   (2010-01-22 4:38 PM) [Мэдээ]
sonirholtoi bichje uuniig zohiosn hun urgeljluulj sain zohioluud olniig bicherei

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Энэхүү сайтыг 2009 онд төгссөн 11з ангийн хамт олноос сургуульдаа дурсгав.
Create a free website with uCoz